Minii mergejil

Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд

 Гандан Тэгчилэн хийдийн Бурхач лам Пүрэвбат гуайн орчуулж хэвлэж гаргаж буй номын тухай өнгөрсөн сар шинийн үеэр түүний лекцнээс нь сонсож байлаа. Олж уншихыг хүсэж явсаар Мартаар бэлгэнд аваад их бэлэгшээсэн шүү. Номонд Пүрэвбат гуайн дурдсанаар *Монгол түмэн бидний өвөг дээдсийн хүлээн зөвшөөрч, хүндлэн дээдэлж ирсэн 2мянга илүү жилийн түүхтэй шашин соёлын ариун нандин өвийг хойч үедээ өвлүүлэх, шинэ зуунд Их Монголын уламжлалт соёлыг бататган хөгжүүлж, бурханы шашнаараа шинэчлэгдэн ариусах их үйлсэд зориулав* гэж ээ. Уг номын бидэнд өгүүлсэн нь:
1. Богд дээдсийн гэрээслэл, зөгнөсөн зөгнөлүүд нь хэр үнэн байв
2. Өнөөдөр ямар бошгууд нь биелэлээ олж байна
3. Ирээдүйд юу үлдээд байна, тэр нь биелэх магадлал байна уу
4. Зөгнөн бошголосон цөвүүн цагийн аюулаас аврагдах ямар арга байна 
гэсэн 4 зүйлсийг сануулсан маш сонирхолтой баримтууд, ирээдүйг өгүүлсэн байсан. *Ганцаар уншвал нэгэн биений зовлон гэтлэх, хамтаар уншвал нэгэн гэр бүлийг зовлон гэтлэх, олонд түгээвэл тэр хэмжээгээр буян дэлгэрэх учиртай* бөгөөд эхний хэвлэлт нь дуусаад хоёрдахь хэвлэлт нь илүү баяжигдан гарсан юм билээ. Уншсан хүний мэлмий гийж, олныг ойлгож бодмоор байна лээ. Би биширсэн. Уншсан нэг нь уриалга бичээрэй, уншаагүй нэг нь заавал олж уншаасай гэж хүсэж байна

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Нүүр
Танилцуулга

Сүүлийн бичлэгүүд

Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд
Шинжлэх ухааны сонирхолтой 50 баримт
Эмийн зохистой хэрэглээ
monos group
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд




:-)
 
xaax