EUIT101-н танилцуулга
| Нэр: Odonbaatar Gereltod Хүйс: Эмэгтэй Байрлал: Монгол Бичсэн нийтлэлүүд: 6 Нийтлэл Бичсэн сэтгэгдлүүд: 0 сэтгэгдэл Бүртгүүлсэн: 2016-03-03 |
Gerlee_101-н блогууд:
Minii mergejil |
Зургийн цомгууд:
medeelel1 |
| Төрөл бүрийн өвчин эмгэгийг эмчлэх, сэргийлэх зорилгоор эмийн зүйлийг эмнэлгийн практикт хэрэглэхэд тохиромжтой байдалд оруулан бэлтгэхийг эмийн хэлбэр гэнэ. Эмийг найрлаганд нь орсон бодисоос хамааран хатуу, шингэн, зөөлөн хэлбэртэй гэж гурав ангилдаг. Эмийн хатуу хэлбэр Эмийн хатуу хэлбэрт нунтаг, бэмбий, үрэл, шахмал, мөхлөг, цуглуулга зэрэг хэлбэр орно. Нунтаг: Нэг буюу хэд хэдэн хуурай хөвсгөр эмийн бодисуудаас тогтсон, гадуур ба дотуур хэрэглэхэд зориулагдсан хатуу эмийн хэлбэрийг нунтаг гэнэ. Нунтаг нь манай тооллоос 3000 жилийн өмнө хэрэглэгдэж байсан эртний эмийн хэлбэр. Нунтаг нь янз бүрийн хэлбэр, дүрс, хэмжээ бүхий хэсгүүдтэй, дисперсийн орчингүй, бүх талаар чөлөөт дисперсийн систем юм. Эмийн бодисыг жижиглэхэд гадаргуугийн талст бүтэц нь эвдэрч шинэ гадаргуу үүснэ. Үүний дүнд нунтгийн чөлөөт гадаргуу ихсэж эмийн бодисын уусалт сайжирч,хурдан шимэгдэж эмчилгээний өндөр идэвхи үзүүлнэ. Нунтгийн давуу талууд: Хурдан шимэгддэг, хэрэглэхэд тохиромжтой, тун нь зөв, бэлтгэх технологи нь нарийн багаж төхөөрөмж шаарддаггүй хялбар. Нунтгийн дутагдалтай талууд: Чийг татаж хөвсгөр байдлаа алдаж чийгтдэг, талст усаа алдана, өөр бусад үнэрийг шингээж өөрчлөгддөг эсвэл үнэрт бодисууд нь дэгдэж үнэрээ алддаг. Нунтгийн ангилал: Нунтгийн бүрэлдэхүүнд нэг ба хэд хэдэн бодис орж болох ба энэ шинж чанараар нь нунтгийг дан ба нийлмэл гэж ангилна. Нунтгийн туналалтын байдлаас нь хамааран: нэг удаагийн тунд хувааж бэлтгэсэн байвал тугнасан нунтаг ба тугнаагүй нунтаг гэж, мөн хэрэглэх аргаас нь хамаарч: гадуур хэрэглэх нунтаг, дотуур хэрэглэх нунтаг гэж ангилна. Нунтаг эмийн хэлбэрийг бэлтгэх технологи: Нунтаг эмийн хэлбэрийг бэлтгэхдээ дараах 5 нь үйлдлийн дагуу гүйцэтгэнэ. 1. Жоронд бичигдсэн эмийн хэлбэрийг бэлтгэж болох эсэхийг шийднэ. 2. Тунг шалгана. 3. Паспорт бичнэ. Бүх нунтагт орсон эмийн бодисын хэмжээ ба нэг нунтгийн жинг тооцоолно. 4. Нунтаг бэлтгэх технологийн оновчтой хувилбарыг сонгоно. 5. Бэлэн болсон нунтгийн чанарт үнэлгээ өгнө. Нэг дэх үйлдэл: Жоронд бичигдсэн эмийн хэлбэрийг бэлтгэж болох эсэхийг шииднэ. · Нунтагийн найрлаганд орсон эмийн бодисууд нь хоорондоо нийцэж байгаа эсэхийг харгалзан нунтаг эмийн хэлбэрийг бэлтгэж болох эсэхийг шииднэ. Эмийн бодисууд нь хоорондоо харилцан үйлчлэлцснээс болж эмчилгээний идэвх нь буурах эсвэл хортой нэгдэл үүсч болно. Жоронд үл нийцэх бодис байгаа эсэхийг тодорхойлоход тэдгээрийн химийн шинж чанарыг зайлшгүй мэдэх шаардлагатай бөгөөд энэ зорилгоор үл нийцлийн хүснэгтийг ашиглаж болно. Үл нийцлийн шалтгааныг тогтоосны дараа үл нийцэж буй бодисуудыг тусад нь олгох эсвэл туслах бодисын тусламжтайгаар нунтгийг бэлтгэх боломж байгаа эсэхийг тогтооно. Хоёр дахь үйлдэл: Тунг шалгана. · Нунтагийн найрлаганд орсон хортой, хүчтэй, мансууруулах болон түүнтэй адил бэлдмэлийн нэг удаагийн ба хонгийн тун нь хэтэрсэн эсэхийг шалгана. Гурав дахь үйлдэл: Паспорт бичнэ. · Нунтагийн найрлаганд орсон эмийн бодисуудын бүх нунтагт орох хэмжээ ба нэг нунтагийн жинг тооцоолно. Бүх нунтагт орсон эмийн бодис тус бүрийн жинг олохдоо нэг удаагийнтунгийн жинг жоронд өгөгдсөн тунгийн тоогоор үржүүлнэ. Нэг удаагийн жинг олохдоо бүх нунтагт орсон нийт бодисуудын жинг нэмээд тунгийн тоонд хуваана. Тооцооны дүнг паспортонд бичнэ. |
medeelel2 |
| <iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/lTYH8oEpAxM" frameborder="0" allowfullscreen></iframe> |
medeelel2 |
| <iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/lTYH8oEpAxM" frameborder="0" allowfullscreen></iframe> |
medeelel2 |
| <iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/djiDBLy31QQ" frameborder="0" allowfullscreen></iframe> |
medeelel2 |
| http://www.bolod.mn/Upload/news/monos.jpg |

